Үйлчилгээний нөхцөл
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь www.sportsmarket.mn цахим худалдааны сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх болон үүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.1 Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулснаар цахим худалдааны сайтаар бараа, үйлчилгээ худалдан авах эрхтэй болно.
1.2 Хэрэглэгчийн захиалга амжилттай болсноос хойш ажлын 48 цагийн дотор захиалагчийн оруулсан хаягт хүргэнэ.
1.3 Цахим худалдааны тэмдэгтүүд нь "Codeme" ХХК-ийн өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндүүдийн өмч болно. Компанийн лого, нэр болон бусад вебийн загварыг хуулбарлах, олшруулах, дуурайх, зөвшөөрөлгүй өөр бусад зүйлд ашиглахыг хориглоно.
2.1. Хэрэглэгч sportsmarket.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
2.2. Хэрэглэгч нь Захиалга хийхдээ Sports Market онлайн дэлгүүрийн санал болгож буй бараа бүтээгдэхүүний мэдээлэлтэй сайтар танилцаж, тэдгээрээс сонголт хийж, тус сонгосон бараа бүтээгдэхүүнээ Сагсанд хийж, төлбөр төлөх арга хэрэгслээ сонгосноор Захиалга үүснэ.Хэрэв хангалттай мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдсэний дараа барааг буцаах тохиолдолд Sportsmarket.mn хариуцлага хүлээхгүй болно.
2.3. Хэрэглэгч нь Санхүүгийн үйлчилгээ ашиглах бол( Storepay, Pocketzero, Sono) тухайн Санхүүгийн үйлчилгээг үзүүлэгч байгууллагын үйлчилгээний мэдээлэл, нөхцөлтэй сайтар танилцаж, шаардлагатай тохиолдолд Sports Market онлайн дэлгүүр, эсвэл Санхүүгийн үйлчилгээг үзүүлэгч байгууллагаас тодруулсаны үндсэн дээр Захиалга хийх үүрэгтэй.
2.4. Хэрэглэгч нь Захиалгаа баталгаажуулахын өмнө Захиалгын мэдээлэл, хэрэв Санхүүгийн үйлчилгээг ашиглаж буй бол тухайн Санхүүгийн үйлчилгээний нөхцөл, мэдээллийг тус тус үнэн зөв байгаа эсэхийг нягталж шалгах үүрэгтэй
2.5. Захиалгаа буруу хийж, баталгаажуулсан бол бараа бүтээгдэхүүн буцаах (Хэрэглэгчийн өгсөн хаягт хүргэх болон буцааж Sports Market онлайн дэлгүүрт хүргэх)-тай холбоотой хүргэлтийн хөлсийг бүрэн хариуцна
2.6. Sportsmarket.mn онлайн систем нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
2.7. Нэгэнт хэрэглэгчийн зүгээс захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
2.8. Хэрэв захиалга бэлтгэгдэж эхэлсний дараа захиалгыг цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд барааны үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний алданги (алдагдсан боломжийн өртөг)-ийг барааны төлбөрөөс нь суутгаж, үлдэгдлийг ажлын 5 хоногт хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ.
3.1. Хэрэглэгч вэбсайтын мэдээлэл, үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
3.2. Хэрэглэгч онлайн худалдааны сайтад өөрийн хүсэлтээр бүртгүүлэх, мэдээллээ засах, шинэчлэх, төлбөрийн нөхцөл болон хүргэлтийн төрлүүдээс сонголт хийх, бүрэн эрхтэй.
3.3. Хэрэглэгч онлайн худалдааны сайтад нэвтрэх мэдээллээ бусдад задруулахгүй байх, задруулснаас холбогдож үүсэх аливаа асуудлаас сэргийлэх үүрэгтэй. Мэдээллийн нууцаа бусдад задруулснаас үүдэлтэй аливаа хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцна
3.4. Вэбсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. 3.5.Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
4.1 Sports Market онлайн худалдааны сайтаар зөвхөн албан ёсны эрхтэй, Монгол улсад худалдан боловсруулах зөвшөөрөлтэй, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг борлуулах, үнэн зөв мэдээлэл хүргэх үүрэгтэй.
4.2. Хэрэглэгчийн худалдан авалт хийхэд оруулсан хувийн мэдээллийг бусад зорилгоор ашиглахгүй байх, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
4.3. Хэрэглэгчийг захиалгын талаарх мэдээллээр хангах, захиалгыг үнэн зөв хүргэх үүрэгтэй.
4.4. Өөрийн борлуулж буй бүтээгдэхүүний бүх төрлийн мэдээлэл, үнэ тариф, үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах, шинэчлэх, засварлах бүрэн эрхтэй.
4.5. Өөрсдийн буруугаас шалтгаалан захиалгад алдаа гарсан бол гомдлыг барагдуулах үүрэгтэй.
4.6. Хэрэв хэрэглэгчийн гаргасан санал гомдлыг үндэслэлгүй гэж үзэх, байгууллагаас шалтгаалсан гомдол биш бол барагдуулахаас татгалзах эрхтэй.
4.7. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв өөрчлөгдөх, шинэчлэгдэх, цуцлагдах тохиололд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг болон сошиал хаягаар тухай бүрд мэдээллийг хүргэнэ.
Sports Market